Ирээдүйд хөтлөх технологийн экосистемийг хамтран эзэмших боломж. Өнөөдөр хувьцаагаа аваад тэлэлтийн гараанд нэгд.
“Юбикаб” ХХК нь 2013 онд такси үйлчилгээний салбарт технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлж анхны гараагаа эхлүүлсэн билээ. Бидний үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсөж, ”Юбикаб Холдинг” ХХК болон 9 охин компани, 60’000 жолооч, хүргэгч, хамтрагч нарыг 1,2 сая хэрэглэгчтэй холбосон технологийн экосистемийг бүрдүүлэн ажиллаж байна.
Хөрөнгө оруулах шалтгаан
Хурдацтай өсөж буй технологийн бизнес
Юбикаб Холдингийн бизнесүүд 2021 оноос хойш жил бүр 3 оронтой тоогоор өсөж байна.
Хүчирхэг технологийн баг
16 жилийн туршлагатай, 50 орчим шилдэг инженерийг эгнээндээ нэгтгэсэн Мизорн ХХК нь Юбикабын экосистемийг хөгжүүлэхэд төвлөрөн ажилладаг.
Хэрэглэгчийн бааз суурь
16 аймагт үйлчилгээ нэвтрүүлж, 60,000+ жолооч, 500+ худалдааны байгууллагатай хамтран 1.2 сая бүртгэлтэй хэрэглэгчид хүрч ажилладаг. Энэхүү бааз суурийг түшиглэн шуурхай хүргэлт, чиглэлийн хүргэлт, хоол хүргэлтийн болон бусад бизнесээ хурдацтай тэлж байна.
Компанийн сайн засаглал
Үүсгэн байгуулагчид Angel хөрөнгө оруулагч, Venture хөрөнгө оруулагчдын үе шатыг амжилттай давж, Монголын топ групп компанийн менежментийн төлөөлөл ТУЗ-д ажиллаж байна.
UBCab-ийн тэлэлтийн гараанд нэгдэх боломж
Хурдацтай өсөж буй бизнесүүдээс гадна шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээр бизнесийн үйл ажиллагаагаа тэлснээр борлуулалтын орлого 2029 он хүртэл жилд дунджаар 45%-н өсөлт үзүүлэх хүлээлттэй.
Онцлох тоон үзүүлэлт
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
UBCab Holding-нь IPO-гоор дамжуулан нийт хувьцааны 25%-ийг олон нийтэд санал болгож байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад манай компаний өсөлт, амжилтын нэг хэсэг болох ховор боломжийг олгож байна.
Санхүүгийн тогтвортой өсөлт
Технологийн шинэчлэл, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй эрэлт, стратегийн тэлэлтийн ачаар бид санхүүгийн бат бөх байдал, тогтвортой ашигт ажиллагааг хадгалсаар ирлээ.
Группийн борлуулалтын орлогын төрөлжилт




Тасралтгүй өсөлтөд хамтдаа
Өнөөдөр хувьцаагаа аваад шинэчлэлийн давалгаанд нэгдээрэй!